You are successfully logged in
Энэ зохимж байхгүй байна.
Анхдагч- артерийн даралт ихсэлт, бөөрний өвчний (бөөрний дутагдал, чихрийн шижингийн нефропати) үеийн хоёрдогч –артерийн даралт ихсэлт, зүрхний архаг дутагдал, зүүн ховдлын үйл ажиллагааны (шинж тэмдэггүй) өөрчлөлт зэргийн үед тус тус хэрэглэнэ.
Монгол
Нэг шахмалд 5мг, 10мг болон 20мг эналаприлын малеат агуулна. Туслах бодисууд: Поливинилпирролидон, лактоз моногидрат, глюкоз, магнийн стеарат, тальк, натрийн карбоксиметил цардуул
Бэлдмэлийг дангаар нь эсвэл артерийн даралт бууруулдаг бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэнэ. Гипертони өвчнийг эмчлэх эхний тун өдөрт нэг удаа 10-20мг байх ба цаашдаа өвчний байдлыг харгалзан хүн бүрт өвөрмөц тогтоох боловч нийтлэг хэрэглэх тун 20мг-аар өдөрт нэг удаа байна. Хоногийн тунг 40мг (1-2 хувааж)-аас хэтрүүлэхгүй хэрэглэнэ. Артерийн даралт бага зэрэг ихэссэн үед 10мг-аар өдөрт нэг удаа ууна. Бөөрний гаралтай артерийн даралт ихсэлтийн үед бага тунгаар хэрэглэнэ.